Д.Тогтохсүрэн: Зээлийн хэлэлцээрийн төслийг дэмжиж байна.
Бэлчээрийн асуудалд анхаарах шаардлага байна. Иймээс сумд бүрд нэвтрүүлэх төвийг бий болгох хэрэгцээ байна. Үүнд салбарын сайдын зүгээс анхаарах хэрэгтэй. Ингэснээр малчдыг сургах бэлтгэх гээд маш олон нааштай үйл ажиллагаа хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. Малчдад шинэ хандлага төлөвшүүлэх нь чухал гэдэг нь амьдралаас харагдаж байгаа. Ингэснээр зөв зохистой мал аж ахуй хөгжих томоохон үндэс болно.