Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Өвөрхангай аймагт ажиллаа.
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд болон Өвөрхангай аймгаас сонгогдсон Их Хурлын гишүүд бусад албаны хүмүүс Өвөрхангай аймагт ажиллаж, иргэд хөдөлмөрчидтэй уулзлаа. Иргэдийн зүгээс Монгол улсад үүсээд байгаа өрийн дарамт, санхүүгийн хүндрэл бэрхшээлийн талаар үнэн бодит мэдээлэл авахыг хүсэж байгаагаа хэлж, өнгөрсөн 4 жилд дэндүү тархи угаасан худлаа мэдээлэл тарааж, эрх баригчдын зүгээс явуургүй үйлдэл удаа дараалан гаргаж эх орноо хямралд өртүүлсэнд харамсаж байгаагаа илэрхийлж байгаа. Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга уулзалт хийж байгаа болохоор "Монгол ардын намд ард түмэн хэзээ итгэл хүлээлгэж ирсэн, тэр итгэлийг ч алдаж байсан түүхгүй үргэлж эх орон ард түмнийхээ төлөө зөв бодлого, зөв үйл хийж ирсэн, энэ удаад ч мөн эрчтэй хүчтэй ажиллаарай гэж захих ахмадууд олон байсан юм.