Холбоо барих

Орхон голын бохирдлын асуудлаар Архангай аймгийн Цэнхэр суманд ажиллаа.

Орхон голын бохирдлын асуудлаар Архангай аймгийн Цэнхэр суманд ажиллаа.
Орхон голын бохирдол хэрийн хэмжээнээс хэтэрч, Орхон гол дамжин өнгөрдөг сумдын хүн мал түүнээс ундаалах аргагүй болсныг цахим сүлжээгээр олон нийт бухимдан нийтлэh болсон. Үнэхээр энэ асуудал бол экологийн тэнцвэрт байдал, цэвэр усны нөөц гээд л олон зүйлд сөргөөр нөлөөлөх муу үр дагавартай явдал болж байгаа. Иймээс УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн энэ асуудалд анхааран ажиллахыг Улсын Их Хурлын чуулганы үеэр удаа дараалан сануулж, байгаль орчны сайдад дугаар тоотыг илгээснээр ажлын хэсэг гарч, Архангай аймгийн Цэнхэр сумын Шийрт хэмээх газар ажиллаа. Тус ажлын хэсэгт БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол, Өвөрхангай, Архангай аймгийн удирдлагууд, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Я.Содбаатар, Ё.Баатарбилэгт нар ажиллаа. Ажлын хэсэг Тус газарт үйл ажиллагаа явуулж байгаа алт олборлогчид болон нутгийн иргэдтэй уулзаж, энэхүү асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцлаа. Мөн стандартын бус аргаар алт олборлож, голын голидрого эвдсэн аж ахуй нэгжүүдэд сануулга өгч, алдааг даруй засч ажиллахыг үүрэг болголоо. 
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл