Өвөрхангай аймагт цэвэрлэх байгууламж баригдана.

Хамаарах огноо: 2016-09-21 16:21

Өвөрхангай аймагт цэвэрлэх байгууламж баригдана.

Өвөрхангай аймаг Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар гүний цэвэр усыг нийт айл өрх хэрэглэх бүрэн боломж бүрдсэн МОН-2301 төслийг амжилттай хэрэгжүүлсэн билээ.


Энэхүү төслийн үр дүнгээс хамааран Цэвэрлэх байгууламж барьж байгуулах төсөлд Өвөрхангай аймаг хамрагдахаар болж өнгөрөгч 5-р сард хоёр тал гарын үсэг зурсан. Харин одоо судалгааны ажлууд эхлээд явж байгаа бөгөөд 2017 онд барилгын ажил эхлэх төлөвтэй байна.


Уулзалтын үеэр Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн "Аймаг орон нутагтаа ажиллаж байх үедээ эхлүүлсэн ажил амжилт бүтээлтэй үргэлжилж байгаад баяртай байна. Үүгээр зогсохгүй олон үр өгөөжтэй бүтээн байгуулалтууд Өвөрхангай аймагт маань хийгдэнэ гэдэгт итгэлтэй байна." гээд төслийн багынханд талархлаа илэрхийллээ. 


Үүсгэсэн: 2017-01-26 16:21

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Мэдээллийг ачааллаж байна ..