УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн тойрогтоо ажиллаж байна.

Хамаарах огноо: 2016-09-15 16:02

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн тойрогтоо ажиллаж байна.

Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт сумдаас Улсын Их Хуралд сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн ээлжит бус чуулган завсарласан энэ өдрүүдэд тойрогтоо ажиллаж байна.


Тэрээр сонгогдсон тойргийнхоо баг бүрд тухайлан уулзалт зохион байгуулж, мөн байгууллага салбараар нь хүлээн авч уулзаж зарим асуудлаар мэдээлэл өгч, сонирхсон асуултад нь хариулт нь өгч, санал хүсэлтийг нь хүлээн авлаа. 


Иргэдийн зүгээс Монгол улс эдийн засгийн хүнд нөхцөл байдалтай нүүр тулсан энэ үед улам бүр сахилга хариуцлагыг чангатгаж, зөв бодлого төлөвлөлттэй ажиллахыг голлон хэлж, захиж байлаа. Мөн 16 жил Өвөрхангай аймгаа удирдахаа улсдаа тэргүүлэх аймаг болгож, их зүйл хийж бүтээсэнд нь талархлаа илэрхийлж байсан юм. 7 хоног ажиллах хугацаандаа 2000 гаран иргэдтэй уулзалт зохион байгуулж, 100 гаран иргэдийн хүсэлтээр ганцаарчлан уулзаж, санал хүсэлтийг нь хүлээн авлаа. 


Үүсгэсэн: 2017-01-26 16:02

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Мэдээллийг ачааллаж байна ..