"Эртэч Монгол залуу" өглөөний цайны уулзалтыг зохион байгууллаа.

Хамаарах огноо: 2016-09-17 15:54

"Эртэч Монгол залуу" өглөөний цайны уулзалтыг зохион байгууллаа.

Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн тойрогтоо ажиллах өдрүүддээ Эртэч Монгол Залуу өглөөний цайны уулзалтыг 3 өглөө дараалан зохион байгууллаа. Боловсрол, эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа залуучууд, төрийн байгууллагуудад ажиллаж байгаа залуучууд, Хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа болон бизнес эрхлэгч залуус гэсэн 3 удаагийн уулзалтад нийт 500 орчим залуус оролцлоо.


Залуус маань өглөө эртлэн босч, өглөөний цайгаа хамтдаа ууж, Их Хурлын гишүүнтэй сонирхсон сэдвээрээ ярилцаж, зарим асуудлаар санал бодлоо илэрхийлж байсан юм. Өвөрхангай аймгийн Нийгмийн Ардчилал Монголын залуучуудын холбоо Өвөрхангай аймагт Эртэч Монгол залуу өглөөний цайны уулзалтыг амжилттай сайхан зохион байгуулдаг, энэ удаад Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэнтэй уулзуулсанд талархаж байгаагаа залуус илэрхийлж байлаа. 


Үүсгэсэн: 2017-01-26 15:54

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Мэдээллийг ачааллаж байна ..