УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд ажиллаа.

Хамаарах огноо: 2016-09-18 16:09

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд ажиллаа.

Д.Тогтохсүрэн гишүүн ээлжит бус чуулганы завсарлагаанаар өөрийн сонгогдсон тойрогт ажиллаж давхардсан тоогоор 2000 орчим иргэд хөдөлмөрчидтэй уулзаж, төр засгийн зарим мэдээ мэдээллээс хүргэж, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч сонссон. Тэрээр мөн чуулганы завсарлагаанаар УИХ-ын гишүүн С.Чинзоригын хамт өөрийн төрж өссөн нутаг болох Хайрхандулаан суманд ажиллаа. Хайрхандулаан сумын соёлын төвд Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Д.Тогтохсүрэн нар иргэд хөдөлмөрчидтэй уулзалт зохион байгуулж, иргэдийн сонирхсон асуултуудад хариулт өглөө.


Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн өөрийн төрж, өссөн Хайрхандулаан сумын Ар Агуйтын 5-р багт очиж, багийн иргэд хөдөлмөрчидтэй уулзалт зохион байгууллаа. 



Үүсгэсэн: 2017-01-26 16:09

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Мэдээллийг ачааллаж байна ..