ӨВӨРХАНГАЙ АЙМГААС УЛСЫН АВАРГУУД ТОДОРЛОО.

Хамаарах огноо: 2017-02-08 19:03

ӨВӨРХАНГАЙ АЙМГААС УЛСЫН АВАРГУУД ТОДОРЛОО.

ӨВӨРХАНГАЙ АЙМГААС УЛСЫН АВАРГУУД ТОДОРЛОО.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Улсын аварга малчин, тариаланч шалгаруулах тухай тогтоолыг баталжээ.

Энэ жил Өвөрхангай аймгаас маань Улсын аварга малчин 7, Хошой аварга малчин, Улсын аварга саальчин, Аварга тариаланч тус бүр нэг тодорчээ.

Өлзийт сумын малчин Б.Ганболд, Гучин-Ус сумын малчин Ц.Батбаяр, Бат-Өлзий сумын малчин Т.Эрдэнэбат, Нарийнтээл сумын малчин С.Дондогсамбуу, Хайрхандулаан сумын малчин Б.Отгоннасан, Төгрөг сумын малчин М.Баянмөнх, Есөнзүйл сумын малчин Д.Ганбат нарыг "Улсын аварга малчин"-аар шалгаруулсан байна.

Мөн 2013 онд Монгол улсын аварга малчин болж байсан Бат-Өлзий сумын Н.Төмөрбат "Улсын хошой аварга" болсон бол Зүүнбаян-Улаан сумын иргэн Д.Долгор "Улсын аварга саальчин", Төгрөг сумын тариаланч Д.Энхбаатар "Улсын аварга тариаланч"-аар тодорч, Өвөрхангай нутгийнхаа нэрийг өндөрт өргөлөө.


Үүсгэсэн: 2017-02-08 19:03

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Мэдээллийг ачааллаж байна ..