УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн тойрогтоо ажиллав.

Хамаарах огноо: 2017-03-10 15:04

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн тойрогтоо ажиллав.

Чуулган завсарласан энэ өдрүүдэд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн өөрийн тойрогт ажиллаж байна. Тойрогт ажиллах хугацаандаа нийт төрийн албан хаагчидтай уулзалт зохион байгуулж, мөн Арвайхээр сумын иргэдийг баг тус бүрчлэн уулзаж, биечлэн уулзах хүсэлтэй 100 гаран иргэдийг хүлээн авч уулзлаа. Ийнхүү чуулганы завсарлагаанаар өөрийн сонгогдсон Арвайхээр хотноо 700 орчим иргэдтэй уулзаж, ярилцлаа. Мөн өөрийн тойргийн Тарагт суманд ажиллаа. Эмэгтэйчүүдийн баярын арга хэмжээг Тарагт суманд тэмдэглэн, МАН-ын ахмад гишүүдэд хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардуулсан юм. 


Үүсгэсэн: 2017-05-04 15:03

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Мэдээллийг ачааллаж байна ..